“Эрдэнэс силвер ресурс” ХХК иргэдэд шаардлагатай эд зүйлсийн тусламж хүргүүллээ
Үйл явдал
/
2021-06-21
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь коронавирусийн халдварын тархалт ихэссэн энэ хүнд цагт нийгмийн хариуцлагын хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэдэд тусламж хүргүүллээ.
 
Тодруулбал, коронавирусийн түргэвчилсэн оношлуур 100 ширхэг, эрүүл мэндийн ажилчдын комбинзон 50 ширхэг, нэг удаагийн нөмрөг 100 ширхэг, нүүрний хаалт 200 ширхэг, N95 маск 200 ширхэг , нэг удаагийн бээлий 20 хайрцаг, даавуун улавч 200 ширхэг, гар ариутгагч 20 литр, ариутгалын спирт 20 литрийг орон нутгийн удирдлагуудад болон эрүүл мэндийн ажилчдад хүлээлгэн өгч дэмжлэг үзүүллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.234.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.