Хотын захиргааны шинэ байранд Яаралтай тусламжийн төв байгууллаа
Үйл явдал
/
2021-06-21

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагийн дотор 11295 хүнд шинжилгээ хийхэд 2268 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 95819 болж байна. 1404 нь Улаанбаатарт, 864 нь орон нутагт бүртгэгджээ. 

2021.06.21: 2268 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

Баянзүрх дүүргийн Энэрэл эмнэлэг, Өргөө 2 оюутны дотуур байр, Улаанбаатар сургуулиуд дээр нэмэлтээр ор дэлгэжээ. Нийт 350 ор гаргах боломжтой юм байна. Хариу арга хэмжээний хүрээнд иргэдтэй хамтарч ажиллах уриалга гаргасны дагуу олон иргэн өнөөдөр 06.00 цагаас эхлэн сайн дураараа ажиллаж эхэлжээ. Эдгээр иргэд 14 хоногийн турш байрлан ажиллахдаа өдөрт 50 мянган төгрөгийн цалин авах юм. Баянзүрх дүүргийн онцгой комисс цаашид халдвартай иргэдээ гэрээр эмчлэхгүй, эмчийн хяналт дор дээрх 3 байршилд тараан хэвтүүлэх юм байна.      

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

  • Эрдэнэт 40,
  • Дархан 96,
  • Төв 98,
  • Булган 34,
  • Баянхонгор 131,
  • Дорнод 47,
  • Говь-Алтай 24,
  • СҮхбаатар 37,
  • Хөвсгөл 67,
  • Ховд 32,
  • Баян-Өлгий 5,
  • Өвөрхангай 31,
  • Сэлэнгэ 33,
  • Завхан 43,
  • Говьсүмбэр 25,
  • Увс 49
  • Дундговь 22
  • Хэнтий 50 бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.93.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.