"Хийморь" төсөлд оролцсон улсын харцага цолтой найман бөхийн хоёроос допинг илэрсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр мэдэгдэл гарган, долоон харцага цолтны допингийн шинжилгээний хариуг ил болгожээ.
МҮБХ-ноос "Монгол Улсын харцага цолтой бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр 6 бөх, ковид халдварын улмаас 1 бөх 2021 оны 05-р сарын 13-ны өдөр өгсөн болно. Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори 6 бөхийн шинжилгээний хариуг МҮДЭБ-д 2021 оны 06-р сарын 10-ны өдөр, үлдсэн 1 бөхийн шинжилгээний хариуг 2021 оны 06-р сарын 19-ний өдөр ирүүлсэн байна.
МДЭҮБайгууллага шинжилгээний хариуг танилцуулах журмын дагуу бүх шинжилгээг нэгтгэн МҮБХ-нд 2021 оны 06-р сарын 21-ний өдөр ирүүллээ. Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй байна. Цэвэр, шударга өрсөлдөөнийг уриалж байгаа харцагуудадаа спортын өндөр амжилт хүсье" гэжээ.
-
19 цаг 50 мин
-
20 цаг 22 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04