Өмнөговь аймгийн засаг дарга ОТРЫН малчдаа эргэж явна
Үйл явдал
/
2021-06-21

Өмнөговь аймгийн газар нутгийн 80 хувьд зуншлага тааруу байгаа тул 100 гаруй малчин өрх Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар оторлож байгаа билээ.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүний эмч, малын эмч мэргэжилтнүүдийн хамтаар отрын малчдаа эргэхээр мордлоо.

Ковид цар тахал, ган гачигтай хүнд цаг үед эрдэнэт хүний эрүүл мэнд, амь нас бүхнээс үнэтэй. Тус багийнхан вакцины 2 тунгаа хийлгэсэн бөгөөд шинжилгээ хийлгэж, халдваргүйгээ баталгаажуулаад аян замдаа гарчээ. Очсон газрууддаа халдвар хамгааллын дэглэм баримтлан зай барьж, малчидтайгаа уулзах юм.

Малчдадаа зориулж эм тариа ойр зуурын шаардлагатай зүйлсийг бэлтгэсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.58.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.