Хан-Уул дүүргийн гэр хороолын дунд 3.1 км урт ХАТУУ ХУЧИЛТТАЙ автозам тавигдаж байна
Үйл явдал
/
2021-06-21

Энэ жил Хан-Уул дүүргийн гэр хорооллын дунд шинээр 3.1 км урт автозам ашиглалтад орох бөгөөд ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн 4,5 дугаар хорооны гэр хорооллыг дамнан тавигдаж байгаа 800м урт автозам энэ оны III улиралд ашиглалтад орно.

16 дугаар хорооны гэр хороолол дунд 1400м автозам, 21 дүгээр хорооны орон сууц хорооллын дунд 900м хатуу хучилттай автозам тус тус ашиглалтад орно.

Гэр хорооллын дундах энэхүү хатуу хучилттай замын өргөн 7 метр бөгөөд хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний зорчих хэсэгтэй байхаар зураг төсөл хийгдсэнээрээ үргэлжилж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.235.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.