ЭМД-ийн сангийн хөрөнгийг Ковидын эсрэг эмчилгээнд зарцуулах хуулийн төсөл өргөн барилаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-21

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Шадар сайд С.Амарсайхан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хуулийн төслийг энэ сарын 18-нд өргөн барив. Хуулийн төслийг дараах гурван үндэслэлээр боловсруулжээ:

Нэг. Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулна.

Хоёр. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40.0 тэрбум байхаар баталсан. Гэвч энэ сарын 15-ны өдрийн байдлаар зарцуулах дүн 52.4 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашид цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүсвэл санхүүгийн хүндрэл үүсгэхээр байна. Иймд Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг нэмэх шаардлагатай.

Гурав. Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай. КОВИД-19-ыг илрүүлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбоотой журам батална.

Хэмжих нэгж: сая төгрөг

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.