БАРИМТ: МИАТ нэг сарын дотор 30 сая төгрөгөөр ХООЛ идэж, 13 сая төгрөгөөр ЦААСАН АЯГА авчээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-22

Монгол Улс 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл үндсэндээ хилээ хаасан байдалтай байв. Энэ хугацаанд элдэв аялалын нислэг үйлдэхгүй зөвхөн гадны улсад байгаа Монголчуудыгаа эх орондоо зөөвөрлөн авчрах тусгай нислэг л үйлдсэн. Гэтэл МИАТ-ынхан Татвар төлөгчдийн мөнгийг гамгүй зарцуулж тэр дундаа ХООЛНЫ ЗАРДАЛД 29 сая 777 мянган төгрөг зарцуулжээ. Түүнчлэн ямар ч хэрэгцээгүй, НЭГ УДААГИЙН ЦААСАН АЯГА хүртэл худалдан авч 13 сая төгрөгийг зарцуулжээ.

Уг нь Засгийн газраас 43-р тогтоол гаргаж төрийн өмчит бүх үйлдвэрийн газруудад төсвөө хэмнэхийг үүрэг болгосон. Гэтэл энэ Засгийн энэ тогтоол МИАТ-ын том толгойтой дарга нарт хэрэгждэггүй бололтой.  Уг тогтоолд  төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж,  орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байхыг үүрэг болгосон. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.73.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.