Хотын дарга 100 тэрбумын үнэтэй шинэ байранд хүчилтөрөгчийн аппарттай 148 ор дэлгэлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-22

Улсын онцгой комиссын хуралдаанаар Коронавирусийн цар тахлын халдварыг бид барьж дийлэхгүй байна. Эмч нарын нөөц бололцоо ч дууссан гэдгийг онцлоод Шадар сайдын зүгээс болохгүй бол ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООНО гэдэг шийдвэр гаргаад амжив.

Гэхдээ түр хугацаанд гал унтраах маягийн арга хэрэглэв. Эмнэлгийн ачаалал дийлдэхгүй, дүүрсэн тул Буянт-Ухаа спорт ордонд ор нээж эмчилгээ явуулж байсан жишгийн дагуу энэ удаад 100 тэрбумаар барьсан Нийслэлийн хотын захиргааны шинэ байранд ор дэлгэж эхэллээ. Уг нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хотын захиргааг хотоос гаргахын тулд барьсан ч ашиглахгүй, бусдад түрээслэж, мөнгө олж байсан энэ барилгаа төр хүнд хэцүү, хэрэгтэй цагт ашиглахаар болов.

Ниийслэлийн төр захиргааны шинэ байрыг ковидын халдвар авсан иргэдэд үйлчлэх, анхан шатны тусламж үзүүлэх хүчилтөрөгчийн аппараттай нийт 148 ор дэлгээд байна. Өнөөдөр гэхэд бэлтгэл ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шаардлагатай бол цаашид нэмж ор дэлгэх боломжтой. Маргааш өглөөнөөс өвчтөн авч эхлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.28.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.