ЗГ: Наадмаа цахимаар ТЭМДЭГЛЭЖ, хөл хорио ТОГТООХГҮЙ байхаар шийдвэрлэжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-23

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрбээр ирэх долоо хоногоос 12-17 насны хүүхдүүдийг ПФайзер вакцинд хамруулахаар болсон байна. Улсын хэмжээнд 290 орчим мянган хүүхдийг энэ вакцинд хамруулахаар болжээ.

  • Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг үзэгчгүйгээр, ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР зохион байгуулахаар болсон. Засгийн газрын зарим гишүүд аймаг сумдын наадмыг зохион байгуулах санал гаргасан. Үүнийг хуралдаанаар нэгдсэн шийдэлд хүрсэний дараа Шадар сайд танилцуулна. 
  • Эрүүл мэндийн яамнаас дархлаажуулалтын талаар мэдээлэл өгсөн. Хатуу хөл хорио тогтоох эсэх талаар өнөөдөр хэлэлцээгүй гэлээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.168.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.