Сайд асан Т.Мөнхсайханы "Хүчит шонхор" захаас хүний ялгадаст байдаг ӨВЧИН ҮҮСГЭГЧ НЯН илэрчээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-23

МХЕГ-ын даргын тушаалын дагуу хүнсний аюулгйү байдлыг хангуулах чиглэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Нуурын 20 тоотод байрлах Хүчитшонхор захын  гэнэтийн шалгалт хийж, хүний биед өвчлөл үүсгэх нян илэрсэн байна. Тодруулбал, бод, богийн шуллагаа, бэлтгэлийн заалнууд, дайврын заал, бэлтгэлийн өрөө, мах машиндах цэг, гаднаас мах худалдах тээврийн хэрэгслүүд, мах зөөх тэргэнцэр зэрэг зүйлсээс түүврийн аргаар цэвэрлэгээг шалгах  зорилгоор арчдасын шинжилгээ авсан байна. Нийт 80 ширхэг арчдас авч, мэргэжлийн хяналтын байгууллагын лаборатрорит шинжлүүлэхэд 62 дээжнээс хоёр төрлийн НЯН илэрчээ. Enterbacter spp, Esherichia coli гэх нянгууд нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгууд бөгөөд энгийн үгээр хэлэхэд хүний өтгөн ялгадаст байдаг нянгууд илэрчээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.