Ирэх ДАВАА гарагаас эхлэн 12-оос дээш насны ХҮҮХДҮҮДИЙГ дархлаажуулна
Үйл явдал
/
2021-06-23

Засгийн газрын өнөөдрийн (2021.06.23) хуралдаанаар 12-17 насны хүүхдүүдийг ирэх даваа гарагаас дархлаажуулалтад хамруулах шийдвэр гаргалаа.

Дархлаажуулалтад хамрагдах боломжтой 290 мянга орчим хүүхэд байгаа аж. ДЭМБ-аас 12-17 насныхныг вакцинд хамруулах зөвшөөрөл олгосон. Монгол Улс өнөөдрийн байдлаар 16-17 настай хүүхдүүд болон жирэмсэн ээжүүдийг амжилттай вакцинжуулж эхлээд байна. 

Засгийн газрын хуралдаанаар мөр баяр наадмын талаар хэлэлцсэн байна.

Улсын баяр наадмыг нийслэлд тэмдэглэхдээ хугацаанд нь үзэгчгүй хийхээр болсон бол орон нутагт цар тахлын халдвар буурвал долдугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдад эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр наадам хийх эсэхийг шийдэхээр болжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.12.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.