Сайжруулсан шахмал түлш хэрэглэгч 63620 айл өрхийн угаарын хий мэдрэгчид дохиолол суурилуулж эрсдэлийг хэрэглэгчид үйлчлэх төвөөс хянана
Үйл явдал
/
2021-06-24
Агаар, орчны бохирдлыг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлыг шат дараатай, цаг хугацаанд нь зохион байгуулах үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан өгсөн. Үүний хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх хүрээнд угаарын хийн мэдрэгчийн системийг суурилуулж байгаа хэрэглэгчид үйлчлэх албаны хяналтын төвийн ажлын явцтай ажлын хэсэг танилцлаа.
 
Сайжруулсан шахмал түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийг өнгөрсөн жил угаар мэдрэгчээр хангасан. Тэгвэл эдгээр айл өрхүүдэд эрсдэлийн үнэлгээ хийж нэн түрүүнд угаарын хийн хордлогод өртөж болзошгүй нийт 63620 айлын угаар мэдрэгчид Монгол инженерүүдийн зохион бүтээсэн дохиолол дамжлуулагч суурилуулахаар ажиллаж байна.
 
Энэ нь угаарын хийн хэмжээ аюултай түвшинд хүрэхэд мэдрэгч ажиллаж, улмаар дохиоллыг тухайн айлын хаяг байршил, холбогдох мэдээлэлтэй нь хяналтын төвд илгээх технологийн шийдэл юм. Ингэснээр нэн эрсдэлтэй гэж үнэлэгдсэн айл өрхийн эрсдэлийг шууд хянах боломжтой болжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.