“Эрдэнэс силвэр ресурс”ХХК-иас ногоон байгууламжийг хамгаалах хашаа, хайсны материалыг хүлээлгэн өглөө
Үйл явдал
/
2021-06-24
“8 ТҮМЭН МОД ТАРИХ” хөдөлгөөний хүрээнд аймгийн төвөөр дайран өнгөрдөг улсын чанартай авто зам дагуу мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ.
 
Тарьсан модыг мал, амьтнаас хамгаалах хашаа, хайсны материалыг шийдвэрлэж өгөх талаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Эрдэнэс силвэр рессурс” ХХК-д хүсэлт гаргасны дагуу 4200 ширхэг шон, 448 боодол буюу 13440 м тор, 20 боодол төмөр утсыг хүлээлгэн өглөө.
 
Цөлжилтийг сааруулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, түүнийг хамгаалах бид бүхний ажилд дэмжин тусалж буй тус компаний хамт олонд 8 түмэн мод тарих хөдөлгөөнд нэгдэн хамтран ажиллаж байгаа нийт байгууллага, ард иргэдийнхээ нэрийн өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.