Ё.Баатарбилэг: Даатгалын мөнгөө иргэддээ зарцуулаач
Үйл явдал
/
2021-06-24

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Ковидын нөхцөл байдал хүн байгааг мэдэж байгаа. Хүн болгон л санаа зовж, төр засаг чадах бүхнээ л хийж байх шиг байна. Зөвхөн Архангай аймагт гэхэд нэг өдөр 117 шинэ тохиолдол илэрч байна. Бүх ороо дэлгэчихсэн, эмч эмнэлгийн ажилчид чадлаараа хичээж байна. Дэлхий улс орон анх удаа ийм айхтар цар тахалтай нүүр тулж байна. Дэлхийгээрээ энэ өвчний өмнө цөхөрч байна. Тэгэхээр бид одоо хүндрэлтэй байгаа асуудлаа шийдээд явах уу, эсвэл хууль эрх зүйн зөрчлийн асуудал, мөнгө төгрөг яриад халдвараа улам алдаад суух уу гэдэг асуудалд нүүр туллаа.

Хариуцлагын асуудал дараа нь болох байх. Ямар цаг үед, ямар төсөв зарцуулах нь дараа нь болно. Яг өнөөдрийн хүндрэлтэй нөхцөлд жилдээ хуримтлагдаад зарцуулах дуусах ёстой даатгалын сангийн мөнгийг эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдийнхээ эрүүл мэндэд зарцуулахгүй юундаа дараад байгаа юм бэ. Иргэдийн амь нас хохироод байна. Энэ даатгалын мөнгөө иргэддээ зарцуулаач. Тиймээс энэ хуулийнхаа хугацааг сунгаад хурдан арга хэмжээгээ аваад явах хэрэгтэй байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.