Ерөнхийлөгч Х.Баттулга ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 13 хүнд УУЧЛАЛ ҮЗҮҮЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэх зарлиг өнөөдөр гаргаснаар нэр бүхий 13 хүн суллагджээ. Тэдэн дунд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нар байгаа аж. Харин бусад нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс болон өрх толгойлсон эмэгтэйчүүд болохыг эх сурвалж хэллээ. 

Б.Хурц нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хороосон хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахдаа эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдан шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял сонссон. Харин Д.Дамба-Очир УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих сангаас хамаарал бүхий этгээдийнхээ компанид нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн хэргээр гурван жил зургаан сар хорих ял шийтгүүлсэн юм. 

Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ сүүлчийн өдөр зарлиг гаргаж, дээрх хүмүүсийг суллажээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.216.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.