
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсарайн Оюун-Эрдэнийг эрх баригч Монгол ардын намын даргын үүрэг гүйцэгэгчээр сонгох шийдвэрийг УЗ-өөр дэмжжээ. Өмнөх намын дарга У.Хүрэлсүх нь Төрийн тэргүүний өндөр дээд албанд дэвшиж байгаа учраас МАН-ын дүрмийн дагуу Ерөнхий сайдыгаа ийнхүү намын дарга болгож байна.
УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзах шаардлагатай болсон. Тэрбээр маргааш буюу зургадугаар сарын 25-ны 11:40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. Тус нам Их хурлаараа даргаа сонгодог. Энэ сарын 25-нд ээлжит Их хурлаа хуралдуулж, намын даргаа сонгохоор төлөвлөж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24