ҮБАЗ-ийн хуралдаанаар ХҮҮХДИЙН 100 мянгыг үргэлжлүүлэн олгох эсэх асуудлыг ХЭЛЭЛЦЭЖ байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-25

Төр ард түмэндээ тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагйин Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ тэргүүтэй шинээр бүрдсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл төрийн ордонд шуурхай хуралдаж байна. 

Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзоригийн өмнө нь өгч мэдээллээр бол тэд тав хоногийн дараа үйлчлэх хугацаа нь дуусах халамж, дэмжлэгүүдийг үргэлжлүүлэх эсэх, Хүүхдийн мөнгийг 100 мянга чигээр нь олгох эсэх, Коронавиурсийн халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан авах арга хэмжээний тухай асуудлуудыг хөндөн ярилцах аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.75.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.