Шинэ Ерөнхийлөгч Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын туршлагатай улстөрчдөөр БАГАА бүрдүүлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-25

Үндсэн хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх анхныхаа зарлигт гарын үсэг зурж Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Янгугын Содбаатарыг, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргаар Жадамбын Энхбаяр нарыг томилжээ. 

УИХ-ын гишүүнээр тус бүр гурван удаа сонгогдож, Засгийн газрын чухал бүтцийг удирдан Батлан хамгаалах яам, Зам тээврийн хөгжлийн яам, Шадар сайд зэрэг албан тушаалуудад томилогдож байсан хууль, эрх зүй, батлан хамгаалах салбарын болон улстөрийн арвин туршлагатай улстөрчид юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.