"Vandebo" хамтлагийн гишүүн Б.Эрдэнэболд Төрийн ордны их танхимд ТАМХИ ТАТЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-25

Өнөөдөр тангараг өргөж Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Ухнаагийн Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгааны үед урлаг соёлын олон залуус дэмжсэний нэг нь "Vandebo" хамтлагийн гишүүд. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд УИХ-ын гишүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд, Элчин сайд нар оролцохоос гадна залуу үеийн төлөөлөл оролцсон юм. Тодруулбал,  “Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр, "Vandebo" хамтлагийн гишүүд оролцжээ. Төрийн ордны “Их Монгол” танхимд болсон ёслолын үеэр "Vandebo" хамтлагийн гишүүн Эбо буюу Б.Эрдэнэболд электрон тамхи татаж, зохисгүй үйлдэл гаргажээ.Түүний эл үйлдэл камерын бичлэгт тод үлдэж, цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан М.Энхболд нарын арын эгнээнд сууж байсан юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.