ЗУРГААН настнуудыг наймдугаар сарын 9-нөөс ЦАХИМААР бүртгэнэ
Үйл явдал
/
2021-08-04

2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн орон нутаг нь зохион байгуулахаар болсон. 

Иймд бүртгэлийн тов гарсан эсэхийг нийслэлийн Боловсролын газраас тодруудахад "Наймдугаар сарын 9-нөөс цахимаар бүртгэнэ. 

Бүртгэлтэй холбоотой заавар болон холбогдох мэдээллийг нийслэлийн Боловсролын газраас бэлтгэж байна. Энэ долоо хоногт багтан эцэслэж, цахим хуудсаараа дамжуулан мэдээлнэ" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.