Сургууль болон цэцэрлэгүүд 9-р сарын 1-ээс 5 хоног танхимаар, 5 хоног цахимаар хичээллэнэ
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Коллеж, их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нд цахимаар эхэлж, есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хослуулсан хэлбэрт шилжинэ. Улсын хэмжээнд ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулна.
Халдвар авсан хүүхдүүд шалгалтдаа орж чадахгүй нөхцөл байдал үүсвэл ЭЕШ-ыг дахин нэг удаа зохион байгуулна. Тиймээс МСҮТ, коллеж, их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 13-наас цахим болон танхимаар хичээллүүлэхээр шийдсэн” гэв.
БШУЯ-наас дараах мэдээллийг дэлгэрүүлж өглөө.
МСҮТ
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг есдүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.
- Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана.
- Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана.
ДЭЭД БОЛОВСРОЛ
- Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нд цахимаар эхэлнэ.
- 2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу есдүгээр сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.143.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
6 цаг 37 мин
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 46 мин
-
Өчигдөр 15 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
2025-01-04
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин