Хэн нэгэн эрх мэдэлтний хууль бус үйлдлийн талаар өөрөөс нь зөвшөөрөл авахгүй бичвэл хуулийн хариуцлага хүлээнэ
Үйл явдал
/
2021-08-12

ХУУЛИЙН ТӨСӨЛ: УИХ-ын гишүүний талаар бичихдээ ИРГЭД өөрөөс нь зөвшөөрөл аваагүй бол ХАРИУЦЛАГА хүлээнэ


Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан байдаг.

Гэвч УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх гэж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл-д Монгол Улсын иргэний Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, цаашлаад хардах эрхийг боомилсон заалт оруулсан нь анхаарал татав.

Хэрэв хэн нэгэн эрх мэдэлтний хууль бус үйлдлийн талаар өөрөөс нь зөвшөөрөл авахгүй бичвэл хуулийн хариуцлага хүлээх


Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 25-аас зохион байгуулж ирсэн. Ингээд өчигдөр байгуулсан ажлын хэсэг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Энэ үеэр нэг анхаарал татахуйц зүйл ярьсан нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 29-р зүйл байв. Уг зүйлд


29.2. Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг ХОРИГЛОНО гэжээ.

Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл батлагдвал иргэн та хэн нэгэн улс төрч, УИХ-ын гишүүн, нөлөө бүхий эрх мэдэлтний талаар өөрийн цахим сүлжээнд бичих болбол тухайн хүнээс заавал зөвшөөрөл авах шаардлагатай болно гэсэн үг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.