ОХУ-д суралцах оюутнуудад зориулан "Ногоон коридор" нээнэ
Үйл явдал
/
2021-08-12

ОХУ-д суралцдаг монгол оюутнууд цар тахлаас шалтгаалан хил хаагдсаны улмаас сургуульдаа биеэр очин суралцах боломжгүй болж асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх хүсэлтийг өмнө нь УОК, ГХЯ-нд хүргүүлээд байсан билээ.


ОХУ-ын Россотрудничество агентлаг дэлхийн 81 оронд байдаг 98 төлөөлөгчийн газар, төлөөлөгчөөрөө дамжуулан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийг жил бүр зарлаж, сонгон шалгаруулалтыг удирдан явуулдаг уламжлалтай.


ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаевт өнгөрсөн долоо хоногт Оросын их дээд сургуулиудад суралцаж буй Монголын 4000 гаруй оюутнууд байгуулсан Ажлын хэсэг хандсан юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамраад буй цар тахлын нөхцөл байдлаас үүдэн олон орны оюутан залуус их, дээд сургуулиуддаа цахимаар суралцаж буй.

ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт 2020 онд 550, 2021 онд 510 монгол иргэн сонгогдсон бөгөөд их дээд сургууль руугаа очиж чадахгүй байгаа эдгээр оюутнуудад "Ногоон коридор" нээж хил гаргах ажлуудыг Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газраас Оросын Засгийн газрын хэмжээнд эхлүүлээд байна.

Монгол Улсаас ОХУ-д 2020-2021 онд суралцахаар сонгогдсон төдийгүй дипломын хамгаалалт хийх төгсөх дамжааны оюутнууд Орост биеэр очин суралцах шаардлагатай байгаагаа илэрхийлж, Россотрудничество агентлагаас тусламж хүссэн юм.

ОХУ-ын Россотрудничество агентлаг дэлхийн 81 оронд байдаг 98 төлөөлөгчийн газар, төлөөлөгчөөрөө дамжуулан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийг жил бүр зарлаж, сонгон шалгаруулалтыг удирдан явуулдаг уламжлалтай.

Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь "Русский Дом"-ын гаднах талбайд өнөөдөр буюу 8-р сарын 12-ны өдрийн 12.00 цагаас ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж буй монгол оюутнуудын оролцоотой зохион байгуулагдах "Ногоон коридор" арга хэмжээнд Монгол Улсын ГХЯ, БШУЯ, ЗХУ-ОХУ-д их дээд сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоо, Гадаадад их дээд сургууль төгсөгчдийн холбоо, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын төлөөлөл оролцоно.

Tweet

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.127.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.