
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөлөө өгсөнийг 2021.08.11-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Л.Бямбасүрэн нь 2016-2021 оны хооронд ИНЕГ-ын даргаар 5 жил ажилласан байна. Тэгвэл ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомыг томилжээ. Б.Алтанцом нь иргэний нисэхийн салбарт инженерийн албан тушаалаас эхлэн тасралтгүй 37 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ИНЕГ-ын дэд даргаар гурван удаа томилогдон ажиллаж байсан юм.
Өнөөдөр буюу 2021.08.12-ны өдрийн өглөө 09 цагт даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтанцом ИНЕГ, ИНҮТ-ын удирдлагууд, Үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг алба нэгжүүдийн дарга нартай уулзаж ИНЕГ-ын үйл ажиллагааг хэвийн жигд үргэлжлүүлэн явуулах үүрэг, чиглэл өглөө.
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24