
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Голомт банк, Shoppy.mn худалдааны сайттай хамтран 9 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал “Хичээлдээ бэлэн үү?” урамшуулалт хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү урамшуулал үргэлжлэх хугацаанд Голомт банкны бүх кредит картаар Shoppy.mn-ээс худалдан авалт хийн 10%-ийн буцаан олголтыг авах боломжтой. Нэг харилцагчид олгох нийт буцаалтын дээд хэмжээ: 100,000₮ ба буцаан олголт 09 дүгээр сарын 10-ны дотор таны дансанд шилжин орно.
Shoppy.mn нь “Хичээлдээ бэлэн үү?” урамшууллын хүрээнд бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан нийт 6 төрлийн багцыг худалдаанд гаргаснаас гадна хүүхэд багачууд, оюутан залуусын хэрэгцээг бүрэн хангахуйц дэвшилтэт технологи бүхий электрон бараа бүтээгдэхүүн, бүх төрлийн хичээлийн хэрэгслүүдийг худалдаалж байна.
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24