Зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замын томоохон төслүүд эхлэхээр боллоо
Үйл явдал
/
2021-08-19
Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт, Зүүнбаян-Ханги чиглэлийн зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замын төслийг хөдөлгөхөөр Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 217 дугаар тогтоол гаргалаа.
 
Аливаа улсын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур нь төмөр зам байдаг. Эдгээр төслүүд хэрэгжвэл Монгол улс газар зүйн давуу байршлаа ашиглан хоёр их гүрнийг буюу хойд хэсгээр Оросын Забайкалсийн төмөр зам, урд хэсгээр БНХАУ-ын Өвөрмонгол, цаашлаад Чиндао хүртэлх замыг холбон дамжин өнгөрөх тээврээр эдийн засагт мөнгө оруулах, урт хугацаанд зүүн бүсээр дамжуулан экспортын барааг далайн боомт хотуудад хүргэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой зам юм.
 
Энэ хоёр хөрш орны төмөр замын хөгжил нь улс дотроо нийт нутгаа хамарсан өргөн сүлжээтэй, далайн нэртэй боомтуудад гарцтай хүчирхэг, стратегийн салбарууд болж хөгжсөн ба 2020 оны байдлаар худалдааны эргэлт нь 100 тэрбум доллараас давсан үзүүлэлттэй.
 
Манай улсын хувьд нийт 1815 км урт төмөр замтай, нийт экспорт, импортын ачаа тээврийн 70 гаруй хувь нь төмөр замаар дамждаг, жил бүр төмөр замаар дамжих ачаа тээвэр өссөөр байгаа билээ. 2016 онд төмөр замаар тээсэн нийт ачаа 19,989 мян.тонн, дамжин өнгөрөх ачаа 2362 мян.тонн байсан бол 4 жилийн дотор буюу 2020 онд тээсэн ачаа 29,840 мян.тонн, Орос-Хятадыг холбосон төмөр замын гол судас Транс-Манжуурын төмөр замын ачааллаас хамаарч манайхаар дамжин өнгөрөх ачаа 4,278 мян.тонн болж жил бүр өссөн үзүүлэлттэй байна.
 
Цаашлаад төмөр зам, авто замын Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн хуучин авто замын төслийг ойрын хугацаанд эхлүүлэх боломж нээгдэж байна.
Томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зоригтой шийдвэр гарган, дотоодын компаниудаа ажилтай орлоготой болгож, экспортын ачаа эргэлтээ нэмэгдүүлэх боломж бүрдүүлж буй Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэе!
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.35)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.