Г.Ёндон сайдын чадаагүйг Орос дарга В.Милостных чадаж урд хөршөөс БЕНЗИН авахаар боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-09-24

УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В. Милостных өчигдөр /2021.09.22./ Хөх хотын төмөр замын орлогч дарга Ван Бинтэй яаралтай цахим уулзалт хийж Монгол Улсад нэн шаардлагатай байгаа шатахууны ачилтыг хийж эхлүүлэх, түргэвчлэх талаар хүсэлт тавьж дэмжлэг хүсэв. Хөх хотын төмөр зам туслахаа илэрхийлж шатахуун нийлүүлэгчтэй хоногийн ачилтын хуваарийг тохиролцон ачилтыг яаралтай эхлүүлж шатахуун ачсан цувааг эхний ээлжинд Замын-Үүд өртөөнд хүлээлгэн өгч байхаар боллоо.

Харин Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас БЕНЗИНЫГ ТАТАЖ АВАХ АРГАГҮЙ болсон гэдгээ хүлээн зөвшөөрч, иргэдийг машинаа орхихыг уриалаад байгаа. Ийнхүү Монголын Төр засаг шийдэж чадахгүй байгаа том асуудлыг ОРОС ДАРГА өлхөн шийдчихжээ!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.240.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.