ШУУРХАЙ МЭДЭЭ: Ангарска үйлдвэрээс ачсан 20 вагон 1212 тонн шатахууныг Монгол улс хүлээн авлаа!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-09-27
Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон ”Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарал хандуулан хөрш төмөр замуудтай холбогдон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс 9 дүгээр сарын 24-нд ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1212 тонн шатахууныг Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэсэн бөгөөд өнөөдөр буюу 9 дүгээр 26-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.163.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.