“Оюу толгой” компанийн дэмжлэгээр шинэ музей ашиглалтад ороход бэлэн боллоо
Үйл явдал
/
2021-09-29
“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Байгалийн түүхийн музей ашиглалтад ороход бэлэн боллоо.
 
Энэхүү музейн зураг төслийг олон улсын стандартад нийцүүлсэн бөгөөд үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайтар тооцоолж хийсэн юм. Өмнөговь аймгийн байгалийн түүхийн музейн шинэ барилгыг 2021 оны 10 дугаар сарын 10 өдөр Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
 
Орон нутгийн иргэдийн эх түүхээрээ бахархах, шинэ содон мэдээлэл олж авах, байгаль экологио хайрлаж хамгаалахад чиглэсэн олон үйл ажиллагааг музейн хамт олон зохион байгуулах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.136.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.