Рэппер Мөнх-Эрдэнэ /BIG GEE/ өрхийн эмнэлэгтээ сайн дураар эмчийн оронд ДУУДЛАГА авчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-09-29

Цар тахалтай тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад урам өгөхөөр рэппэр Gee "Эмч нар минь битгий шантраарай. Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаая" гээд өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байгаа аж. Өчигдөр болсон УОК-ын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн салбар маань бүх чадлаараа ажиллаж байна. Нэмэлт ор дэлгэлээ ч ажиллах эмч байхгүй. Тийм учраас иргэд та бүхэн аль болох гэртээ байж халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг хүсье. Зарим үед эмч нарын ачаалал дийлдэхгүй байгааг ойлгоорой" хэмээн тайлбар хийж байлаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.188.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.