Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар ҮАБЗ-ийг хуралдуулж байна
Үйл явдал
/
2021-10-01
Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар ҮАБЗ-ыг хуралдуулж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар саналыг нь сонссон. Харин яг одоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэр 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх талаараа мэдэгдсэн билээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ирэх Даваа гарагт болох юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.