Орон нутгийн иргэд малжуулах төсөлд хамрагдав
Үйл явдал
/
2021-10-05

“Бадрах Энержи” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2006-2007 оны зуднаар мал нь ихээр хорогдсон өрхүүдэд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Орон нутгийн малчдын эдийн засгийн нөхцөл боломжийг сайжруулах, малжуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, 2020 оны байдлаар Улаанбадрах сумын 84 өрх, Зүүнбаян багийн 31 өрх нийт 115 малчин өрхийг хамрууллаа.

Төсөлд хамрагдсан малчин өрхүүдийн амьжиргаа сайжирч, эдийн засгийн хувьд өсөн дэвжсэн нь төслийн үр дүнг илтгэж байгаа юм. 2021 онд малжуулах төсөлд хамрагдах малчин өрхүүд тодорч, өнөөдөр малаа хүлээн авлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.74.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.