Хүмүүнлэг боловсрол гэдэг нь хүнийг багаас нь хүмүүжүүлж төлөвшүүлэх, нэг үгээр хүнээр хүн хийх арга ухаан юм
Үйл явдал
/
2021-10-01
Энэ аргыг хамгийн сайн эзэмшиж, сайн хүн, сайхан нийгмийг төлөвшүүлэх бүхэл бүтэн шинжлэх ухааныг бий болгон хөгжүүлж чадсан ард түмэн бол япончууд юм. Уламжлалт соёл, зан заншлаа хүүхэд багачууддаа багаас нь өвлүүлэн эзэмшүүлж, шинжлэх ухааны боловсролыг хүмүүнлэг боловсролтой хослуулж чаддаг япончуудын арга туршлагыг судлахад бид чиглэн ажиллаж байна.
 
Энэ үүднээс өнөөдөр /2021.09.30/ “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газраас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран зохион байгууллаа.
 
Бие хүний төлөвшил болон иргэний боловсролын суурь нь ёс суртахуун юм. Бие хүн болон иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх нь ёс суртахууны боловсролын зорилго билээ.
Боловсролын багц 6 хуулийн төслийг боловсруулахад 7 ажлын хэсэгт УИХ-ын 23 гишүүн ажиллаж байгаа бөгөөд миний бие “Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай” хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна.
 
Боловсролын шинэчлэлийг үр дүнтэй хийхийн тулд салбарын эрдэмтэн мэргэд, эцэг эх, асран хамгаалагчид та бүхний оролцоо нэн чухал бөгөөд https://lawforum.parliament.mn/ цахим системд нээлттэй санал авч байна.
 
Эрхэм та бүхнийг санал бодлоо илэрхийлэхийг хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.29.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.