Сайжруулсан шахмал ТҮЛШНИЙ ЦЭГИЙГ энэ долоо хоногт 450 болгоно
Үйл явдал
/
2021-10-05
Нийслэлийн гэр хороололд сайжруулсан шахмал түлшний 128 цэг ажиллаж байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд 153 цэг шинээр байгуулж 281 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна.
 
Цаашид ч шахмал түлш худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлж энэ долоо хоногтоо багтаан 450 болгоно..
 
Тавантолгой түлш ХХК-ийн хувьд энэ жил 70 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг аюулгүйн нөөцөд нөөцлөөд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй мянган тонноор бага байгаа юм. Энэ нь “баруун бүсийн үйлдвэрийг зүүн бүс рүү нүүлгэнэ” гэж хавар эрт үйл ажиллагааг нь зогсоосонтой холбоотой юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.137.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.