Ц.Эрдэнэбаяр: Шатахууны НӨӨЦ ХАНГАЛТТАЙ байгаа. Иргэд тайван бай.
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-07

МГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр дараах мэдээллийг өглөө:  Шатахууны татан авалт хэвийн үргэлжилж байна. Татан авахад тодорхой хугацаа шаарддаг. Иргэдээс тайван байрыг хүсье. Бензин дууссан гэдэг нь худлаа. Замын-Үүд, Сүхбаатар өртөөнд галт тэргээр шатахуун хүлээн авлаа. Иргэдийг бухимдуулсандаа уучлал хүсье. Биднээс шалтгаалах хүчин зүйл байна, шалтгаалахгүй хүчин зүйл ч байна. Бид сүүлийн өдрүүдэд 30 цагт 50 вагон буулгаж байна. Учир нь БНХАУ-аас авчирсан шатахууныг шилжүүлэн ачдаг. Дараа нь ШТС-ууд руу машинаар тээвэрлэхэд цаг орж байна. Дахин хомстол үүсэхгүй.  Өнөөдөр брент маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 80 ам.доллар байна. Сарын өмнө 60 ам.доллар байсан.  

Шатахуун импортлогчдын төлөөлөл:
-Нөөц хэвийн байна. Шатахуун тасраагүй. Өчигдөр 16.00 цагаас хойш дараалал үүсэж, шөнө зарим шатахуун түгээх станцуудын шатахуун дууссан. Манай 28 ШТС хэвийн ажиллаж байна. ШТС-ууд дунджаар 10 тонны нөөц байдаг. БНХАУ-аас өдөр бүр шатахуун хүлээн авч байна. Тухайн ШТС-ын нөөц багасахаар бид худалдан авалтад хязгаарлалт тавьсан. Түүнээс компанийн агуулахын нөөц хэвийн байна. Үнийн тухайд АИ-92-ын үнийг нэмэх шийдвэр гараагүй байна. Бид алдагдал хүлээж байгаа нь үнэн. Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлөөр үнийг шийднэ.          

АИ-92-ын улсын долоон хоногийн, нийслэлийн тав хоногийн нөөцтэй байна.   

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.