Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн ЦЭЦИЙН ГИШҮҮНД дэмжлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-07

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг 100 хувь дэмсэн байна. 

Улсын дээд шүүхээс санал болгон томилуулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын бүрэн эрхийн хугацаа дуусаад байгаа юм. Түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг есдүгээр сарын 1-8-ны хооронд хүлээн авсан билээ. Энэ хугацаанд Ж.Батзориг, Д.Гангабаатар, З.Нарантуяа, Б.Нармандах, А.Оюунчимэг нар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн юм.

Нийт шүүгчийн хуралдаанаас Д.Гангабаатар олонхын санал авсан юм. Ингэснээр түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгон өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.

Ингэснээр энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд түүний томилгоог эцэслэн батална. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.35.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.