З.Балдандугар: Гурав дахь тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх шаардлагатай
Үйл явдал
/
2021-10-09

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

БГД-ийн хэмжээнд нийтдээ 53 мянган иргэн халдвар авсны 47 мянга нь эмчлэгдээд байгаа. Халдварын шинэ тохиолдол өдөртөө 500-аас буурахгүй байгаатай холбоотойгоор тусламж үйлчилгээ үзүүлэхээр 653 орыг дэлгэн ажиллаж байна. 

Зорилтот бүлгийн иргэд хүндрэх тохиолдол өмнөх давлагаатай харьцуулахад өндөр байгаа учраас гурав дахь тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх шаардлагатай байгаа. 

Халдвар хамгийн их гарч байгаа 3 дугаар хороо буюу Нарны хороололд энэ амралтын өдрүүдээр явуулын баг ажиллуулж, дархлаажуулалтын ажлыг хийнэ" хэмээн хэллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.