Ч.Сайханбилэг: Би ямар ХОГ ЧИХДЭГ ТАМПУУ юу! Оффшорт миний хөрөнгө байвал та нар аваарай!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-09

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллага дэлхийн олон орны улстөрчид, төрийн тэргүүнүүдийн оффшор хөрөнгийн мэдээллийг “Pandora Papers” нэрийн дор ил болгосон. Ингэхдээ энэхүү жагсаалтад Монголын хоёр ч улстөрчийн нэр багтсан талаар мэдээлсэн юм. Тодруулбал, нэг нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тэгвэл энэ асуудалд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Хамаг хог новшоо чихдэг Тампуу гэж андуурлаа юу. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд "Овт шар" болгох санаатай. Тэр Оффшордоо миний компани, хөрөнгө олчихсон юм бол үнэгүй, шууд аваарай" гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.45.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.