“Эрдэнэс монгол” ХХК-ийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Үйл явдал
/
2021-10-10

Байгаль орчноо хамгаалах, үндэсний зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалан нэмэгдүүлэх зорилготойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан билээ. Мод тарьж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Монгол” компанийн хамт олон нэгдэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бумбатын булагт өнөөдөр 100 гаруй мод тарилаа.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд үргэлжилж буй бөгөөд улс орон даяар мод тарих аяныг өрнүүлж буй юм. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 58 дугаар зарлиг батлагдаж, төр, иргэн болон аж ахуйн нэгжүүдийг мод тарих ажилд идэвхи, санаачлагатай оролцохыг уриалсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.157.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.