Хоёр ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ нөхөн сонгуульд ЯЛАГЧ ТОДОРСОНГҮЙ...!!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-12

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг 2021 оны 9 дүгээр сарын 18-нд олгосон билээ. 28 дугаар тойрогт нэр дэвшигчдийн тухай товч та бүхэнд товчхон хүргэе. УИХ-ын сонгуулийн 28-р тойрог буюу одоогийн хотын дарга Д.Сумъяабазарын оронд тус тойрогт Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР, Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ, Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА, "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ, Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР, Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ, Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА, Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ нар өрсөлдөж байна. Хуулийн дагуу өнөөдөр сурталчилгааны хаалт болно.

МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар гэж хэн бэ...?

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын том хүү Батшугар нь 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. АНУ -ын Калифорни мужийн ахлах сургууль, оюутан насандаа АНУ -ын Массачусетс мужийн Уолтхэмд байрлах Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн.  2012-2016 Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулиудад аавынхаа удирдаж байсан МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч харамсалтайгаар ялагдсан. Энэ удаагийн нэр дэвшилт нь түүний гишүүн болох мөрөөдлийн гурав дахь оролдлого юм. 10 жил бие даан оршсон МАХН 2021 Монгол Ардын Намтай “дэр нэгтгэхэд” ах намдаа уусан орж улмаар бага хурал болон УЗ-ийн гишүүн болжээ. Тэрбээр нөхөн сонгуульд оролцох эрхээ олж авах шалгуурын нэг АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогоо

  • Өөрийн орлого- 92,6 сая
  • Гэр бүлийн гишүүдийн орлого- 704сая
  • Орон сууц(1ш)- 100 сая
  • Хадгаламж- 162 сая
  • Зээл- 2 тэрбум
  • Тээврийн хэрэгсэл- 236 сая
  • Авлагагүй
  • Хувь эзэмшдэг компаниуд

Эскон ХХК, Хаттан интернейшил ХХК, Милленниум капитал интернейшил ХХК, Милленниум энтертаймэнт ХХК, Содмаргад ХХК, ЗГМС ХХК, Засгийн мэдээ ХХК, Эс Си Эн майнинг ХХК, Рескон ХХК, Медиахолдинг ХХК, Ремиф ХХК, Монфарм трейд ХХК, Монсамил ХХК зэрэг компаниудад хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

МАН нь ДУНДАЖ ДАВХАРГЫГ ТЭЛНЭ гэх мөрийн хөтөлбөртэйгөөр сонгуульд өрсөлдөж байгаа билээ.

АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл

 Э.Бат-Үүл нь 1957 онд төрсөн. Тэрбээр Монголын Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг, УИХ-ын гишүүнээр хоёр удаа, Нийслэлийн Засаг даргаар нэг удаа, НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон, монголын нэртэй улстөрчдийн нэг юм. 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хөдөлгөөний гол удирдагчдын нэг бөгөөд Ардчилсан хувьсгалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, ардчилсан чөлөөт нийгмийг бий болголцоход оруулсан зүтгэлийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “УЛСЫН БААТАР” цолоор шагнуулсан. Түүний аав Монгол улсынАрдын Уран Зохиолч, нэрт соён гэгээрүүлэгч Сэнгийн Эрдэнэ баавай юм. Э.Бат-Үүл баатрын хувьд нөхөн сонгуульд өрсөлдөж буй бусад нэр дэвшигчдээс ялгарах онцлог нь хийсэн ажилтай, хэлэх үгтэй, байгуулсан гавьяатайд оршиж байна. Тэрбээр хотын дарга байхдаа нийтийн тээврийн салбарт эрс шинэчлэл хийж, автобусны цахим картыг нэвтрүүлсэн, парк шинэчлэлт хийсэн, гол замуудыг өргөтгөж шинэчилсэн, гэр хорооллын дахин төлөвлөлт, гудамж төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлсэн нь өнөөдөрч гэсэн амжилттэй үргэлжилж байгаа билээ.

 Үүл баатрын хөрөнгө орлого нь

  • Сарын орлого- 1,2 сая
  • Тээврийн хэрэгсэл- 40 сая
  • Таван адуу- 10 сая
  • Хадгаламж-1,4 сая
  • Авлага- 34 сая
  • Зээл- 20 сая
  • Орон сууц болон үл хөдлөх хөрөнгөгүй гэж бүртгүүлжээ.

АН нь ӨРХИЙГ ДЭМЖИХ ӨСӨЛТИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ гэх мөрийн хөтөлбөртэйгөөр сонгуульд өрсөлдөж байгаа билээ.

ИЗНН-аас нэр дэвшигч Ш.Гантулга

Олон улсын тоймч Ш.Гантулга нь Улсын тэргүүний Нийслэлийн 1-р сургууль, Эрхүүгийн Политехникийн их сургуулийг геологич, геохимич мэргэжлээр төгссөн. "Ийгл" телевиз, "ТВ-9" телевизэд олон улсын тоймчоор ажиллаж байсан. Монголын Үндэсний Фронтын Тэргүүн юм. Тэрээр “Ийгл телевиз”-д ажиллаж байхдаа үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ажлаасаа халагдаж байсан.

Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг

  • Өөрийн орлого- 11,5 сая
  • Гэр бүлийн гишүүдийн орлого- 25,5 сая
  • Орон сууц(2ш)- 185 сая
  • Тээврийн хэрэгсэл- 13 сая
  • Мал- 150 мянга
  • Үнэт эдлэл- 6,3 сая
  • Хадгаламж- 2 сая
  • Авлага- 19 сая
  • Зээл 7 сая хэмээн ХОМ-ээ бүртгүүлжээ

ИЗНН-ын гол мөрийн хөтөлбөр бол НӨХӨН СЭРГЭЭГДЭХГҮЙ БАЙГАЛИЙН БАЯЛАГИЙН 10 ХУВИЙГ “ИРЭЭДҮЙН САН”-Д ТӨВЛӨРҮҮЛЭХ юм.

Зөв хүн Электорат эвсэл-ээс Б.Найдалаа

Бадрахын Найдалаа нь 1975 онд төрсөн. Гэр бүлтэй, гэргий Б.Хулан хоёр охин, нэг хүүтэй. Тэрээр 1997 онд СЭЗДС-д багш, , 2016 - 2020 Ногоон зээлийн сан байгуулах төслийн зөвлөх, багийн ахлагч, УЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал, 2004 онд Хаан банк, 2007 онд Анод банкинд захирал, тус тус захирал, ажиллаж байсан ажлын туршлагатай. Одоогоор “ХҮН”-ын даргаар ажиллаж байгаа. 2020 оны ИТХ-ын 16 дугаар тойрогт нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй юм.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг

  • Өөрийн орлого- 158 сая
  • Гэр бүлийн гишүүдийн орлого- 17 сая
  • Орон сууц(2ш) - 620 сая
  • Тээврийн хэрэгсэл- 90сая
  • Хадгаламж- 41 сая
  • Авлага- 41 сая
  • Зээл- 361 сая
  • Үнэт эдлэл- 180 сая

Хувь эзэмшдэг компани- ЭсДиБи ХХК-д 120 ш хувьцаа эзэмшдэг

“Зөв хүн электорат эвсэл”-ийн гол мөрийн хөтөлбөр бол БИД ТАВАН САЯ АМЛААГҮЙ, БИД ГУРВАН САЯ АМЛААГҮЙ. ХАРИН ХИЙХ АЖИЛ ТӨВЛӨГӨӨ АМЛАЖ БАЙНА” гэх хөтөлбөртэйгөөр сонгуульд хүч үзэж байна.

Үнэн ба Зөв намаас А.Отгонбаатар

А.Отгонбаатарын хувьд хөхөө өвлийн хүйтэнд гэрийн халад, углааш өмсөөд Засгийн газрын сайд нараас огцрохыг шаардан, Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж  байснаар нь иргэд түлхүү мэдэх билээ. Жагсаалын дараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр ажиллахаар болж, төд удалгүй хэдхэн хоногийн дараа үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан юм. Тэрээр 2017 онд өөрийн “Үнэн ба Зөв” намыг байгуулан сонгуульд өрсөлдөж байгаа билээ. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “”

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг

  • Өөрийн орлого- 115 сая
  • Гэр бүлийн гишүүдийн орлого- 114 сая
  • Орон сууц(1ш) – 250сая
  • Тээврийн хэрэгсэл- 147 сая
  • Мал аж ахуй- 48 сая
  • Газар- 10 сая
  • Хадгаламж- 45 сая
  • Авлага- 51 сая
  • Зээл- 75 сая
  • Үнэт эдлэл- 122 сая
  • Хувь эзэмшдэг компани- Сэргэлт ХХК

“Үнэн ба зөв нам”-ын гол зорилго бол Нийгэмд шударга ёс хариуцлагын тогтолцоог бий болгож, Монгол хүн ирээдүйдээ итгэлтэй, амгалан тайван сэтгэл хангалуун амьдрах боломжийг хангаж, Монгол улсаа мөнхөд цэцэглүүлэн хөгжүүлэх нь бидний зорилго мөн гэжээ.

 

“Дэлхийн монголчууд” намаас нэр дэвшигч Л.Цог

Л.Цог нь 1952 онд төрсөн. Тэрбээр 1977-1986 онд Улсын Прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтсийн дарга, 1988-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын төв хорооны дэргэдэх намын хянан шалгах хороонд байцаагч, 1990-1992 онд Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, 1996-1999 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, улмаар  1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албыг хашиж байв. Л.Цог Улсын Их Хурлын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байжээ.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг

  • Өөрийн орлого- 1,1 сая
  • Орон сууц(авто зогсоол) - 125 сая
  • Тээврийн хэрэгсэл- 15 сая гэж мэдүүлжээ.

“Дэлхийн монголчууд нам”-ын гол мөрийн хөтөлбөр бол 40-өөс дээш насныхны ажил эрхлэлтийг дэмжих бодлого барина.

 

 

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас нэр дэвшигч Ц.Гантулга

Ц.Гантулга нь “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намын дарга. “Манай нам шударга байдал, баялгийн хуваарилалтын төлөө тэмцэж байна. Бид оффшорын эсрэг бодлогоо үргэлжлүүлнэ. Манай нам хатуу гишүүнчлэлгүй. МАН, АН-ын гишүүд бидэнтэй нэгдэж, шударга ёсны төлөө тэмцэж  болно. Зөвхөн Монголоо гэсэн сэтгэлтэй байгаасай” хэмээжээ.  Тэрээр АН-ын Удирдах зөвлөл, гүйцэтгэх зөвлөлд 13 жил ажилласан.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг

  • Өөрийн орлого- 6сая
  • Гэр бүлийн гишүүдийн орлого- 287сая
  • Амины орон сууц(1ш)үйлчилгээ,үйлдвэрлэлийн (4ш)барилга- 2,9 тэрбум
  • Тээврийн хэрэгсэл- 273 сая
  • Мал аж ахуй- 219 сая
  • Газар- 565 сая
  • Хадгаламж- 369 сая
  • Авлага- 1,5 тэрбум
  • Зээл- 3,7 тэрбум
  • Үнэт эдлэл- 70 сая
  • Хувь эзэмшдэг компани- Төмөрт Өргөө ХХК, Жи Эс Эн Ди ХХК

“Шударга иргэдийн нэгдсэн эвсэл ШИНЭ нам”-аас БАНКНЫ САЛБАР ДАХЬ МОНОПОЛЬ ТОГТОЛЦООГ ЗАДАЛНА гэх мөрийн хөтөлбөртэйгөөр нөхөн сонгуульд өрсөлдөж байна.

Эрх чөлөө хэрэгжүүлэгч намаас нэр дэвшигч Ш.Төмөрсүх

Ш.Төмөрсүх нь дорноговь аймгийн уугуул. Тэрээр 1991 онд ХААИС-ийг малын эмч мэргэжлээр төгсөж, био технологийн шинжлэх ухаанаар мэргэшин, ОХУ-д ХАА-н био технологийн докторын зэрэг хамгаалсан. 2007 онд өөрийн “Дабльхилл ХХК”-аа байгуулжээ.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг

  • Өөрийн орлого- 106 сая
  • Зээл- 60 сая
  • Үнэт эдлэл- 125 сая
  • Тусгай эрх зөвшөөрөл- Патент (2ш)
  • Хувь эзэмшдэг компани- Дабльхилл ХХК

Эрх чөлөө хэрэгжүүлэгч нам нь ТӨР ЗАСАГ, БИЗНЕСТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СҮПЕР КОМПЬЮТЕРТ СУУРИЛСАН ТУСЛАХ ТАРХИ БҮТЭЭНЭ гэх мөрийн хөтөлбөртэйгөөр нөхөн сонгуульд өрсөлдөж байна.

Бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалт

Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшсэн юм. Гэвч сонгуулийн сурталчилгааны хугацаанд түүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Х.Бат-Ялалтыг 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг сүрдүүлж, 50 сая төгрөг авсан гэдэг үндэслэлээр цагдан хорьсон билээ.

 

Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг

  • Өөрийн орлого- 43 сая
  • Гэр бүлийн гишүүдийн орлого- 30 сая
  • Орон сууц(1ш) зуслангын байшин (1ш)- 427 сая
  • Тээврийн хэрэгсэл- 9,5 сая
  • Мал аж ахуй- 38 сая
  • Хадгаламж- 5 сая
  • Үнэт эдлэл- 15 сая

Бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалтын мөрийн хөтөлбөр: Монгол улсад шударга ёсыг тогтоож, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ойлголтыг боловсронгуй болгох тал дээр бодлого, хөтөлбөр боловсруулан ажиллах

Ард түмний олонхийн засаглал намаас нэр дэвшигч А.Батдорж

А.Батдорж нь 1984 онд 17-р дунд сургуулийн 10-р анги, 1984 -1989 онд Төв гал командад гал сөнөөгч,1989-1993 онд НАХЯ-ны цэргийн дээд сургуульд  хууль зүйч мэргэжлээр төгсжээ. 1993-1995 онд Замын Цагдаагийн Газарт мөрдөн байцаагчаар, 1996- 1998 онд Нийслэлийн Прокурорын Газарт хэрэг бүртгэх,мөрдөн байцаах, 2017 онд  Ард Түмний Онц Түр Зөвлөл ТББ-ийн гүйцэтгэх захирлаар, 2018 онд АТОЗНамын ерөнхий нарийн бичгийн даргаар, 2020 оноос АТОЗНамын даргаар   ажиллаж байжээ.

Түүний хөрөнгийн мэдүүлэг

  • Өөрийн орлого- 6сая
  • Гэр бүлийн гишүүдийн орлого- 287сая
  • Амины орон сууц(1ш)үйлчилгээ,үйлдвэрлэлийн (4ш)барилга- 2,9 тэрбум
  • Тээврийн хэрэгсэл- 273 сая
  • Мал аж ахуй- 219 сая
  • Газар- 565 сая
  • Хадгаламж- 369 сая
  • Авлага- 1,5 тэрбум
  • Зээл- 3,7 тэрбум
  • Үнэт эдлэл- 70 сая
  • Хувь эзэмшдэг компани- Төмөрт Өргөө ХХК, Жи Эс Эн Ди ХХК

Ард түмний олонхийн засаглал намын гол мөрийн хөтөлбөр бол ИРГЭДЭЭ ӨНДӨР ХҮҮТЭЙ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ДАРАМТААС САЛГАНА

 УИХ-ын 18,28 дугаар тойргын нөхөн сонгуулийн санал хураалт 2021 оны 10-р сарын 10нд болж өндөрлөлөө. СЕХ-оос урьдчилан нөхөн сонгуулийн дүнг 22 цагийн байдлаар мэдээллэхэд Хэнтий аймагт ирц 34,8 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 39,4 хувь байжээ. Сонгуулийн эцсийн дүнд ирц 50 хувьдаа хүрч чадсангүй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу ирц 50 хувьд хүрээгүй учир СЕХ-ноос 7 хоногын дотор нэмэлт санал хураалт зохион байгуулах юм. Тэгвэл СЕХ өнөөдөр хуралдаж , УИХ-ын сонгуулийн 18,28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 16-нд зохион байгуулахаар товложээ. Энэ удаагийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад 2.2 тэрбум төгрөг зарцуулсан. Хэрэв нэмэлт сонгууль зохион байгуулвал мөн хэмжээний төсөв шаардагдана гэдэг мэдээлэл байгаа юм. 

28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хорооноос 56 нь дүн санал хураалтын дүн мэдээгээ ирүүлсэн байлаа. Тус тойрогт 113 993 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 8 981 иргэн байгаагаас 45 151 иргэн санал өгчээ. Үүнээс:

Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР- 23 574 

"Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА- 5 096

Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ- 4 808

Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР-3 102

Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА- 2 943

Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ-1 793

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА-1391

Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ-193

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ-105

Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ-74 санал авсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.97.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.