Ж.Бат-Эрдэнэ: Зах зээлээ хамгаалах төрийн бодлого урт хугацааных байх ёстой
Үйл явдал
/
2021-10-12

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ж.Бат-Эрдэнэ гишүүн хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа хэлж Х.Ганхуяг гишүүнээс асуулт асуулаа.

Ж.Бат-Эрдэнэ: Зах зээл гэдэг бол ерөнхийдөө хөрөнгө оруулалт илүү хөгжсөн, хуримтлал бий болгосон, зах зээлийн туршлагатай хүмүүс бусад оронд хөрөнгө оруулалт оруулдаг. Ерөнхий зарчим нь энэ. Зарим газар зах зээлээ хамгаалах асуудлыг нэлээн хаягдуулчихдаг. Тэрнээс болоод хөрөнгө оруулагчдаа үзэн яддаг, хөөдөг. Энэ юутай холбоотой вэ гэхээр зах зээлээ алдах асуудал юм. Хятадуудад махны, Вьетнамчуудад засварын зах зээлээ алдлаа л гэдэг. Тэгэхээр аливаад төр хууль боловсруулахдаа тодорхой хэмжээний бодлого зайлшгүй оруулж ирж байх ёстой. Төрийн бодлого нь урт хугацаанд байх ёстой. Энэ бол маш чухал асуудал. Бүх экспортлогчийн ард урд хөршийн хөрөнгө оруулагчид байгаа гэдэг. Энийг одоо яаж зохицуулах вэ? Бусад хөгжөөгүй салбар байна. Хөнгөн үйлдвэртэй холбоотой асуудал, хүнстэй холбоотой асуудал, нийтийн нийлүүлэх бөөний шугам сүлжээний асуудал, хамгаалах зах зээлийн асуудал бол маш их байна. Гол нь та бүхний хууль дотор үүнийг зохицуулах бодлого хэр орж ирсэн бэ? Татвартай холбоотой асуудлууд, хөрөнгө оруулалтын хувь, хувьцаатай холбоотой асуудлууд байж болно. Гол нь зах зээлээ хамгаалах асуудал хэр орж ирсэн бэ? гэдгийг сонирхож байна.

Х.Ганхуяг: Бид нар гол асуудлыг ажлын байр гэж онилж байгаа. Зах зээл хамгаална гэхээр өмнөх 100 мянган долларын босго гээд л явчих гээд байгаа юм. Зах зээл хамгаална гээд энэ чигээрээ явах уу? Аль эсвэл ажлын бий болгох тал уруугаа явах уу гэхээр бид  ажлын байр бий болгох тал уруугаа явж байна. Яагаад гэхээр МУ-д орж ирж байгаа хөрөнгө оруулалт тодорхой хугацааны дараа буцаад гадаад явна гэсэн нөхцөлтэйгөөр орж ирдэг.

Ж.Бат-Эрдэнэ: Хамгийн гол асуудал дээр муруйх гэж байна. Хэнд ажлын бий болгох гэж байна гэдэг асуудал байна. Ажлын байрыг өөрсдөдөө олгох гэж байна уу, ААН-үүдээ хөл дээр нь босгох уу? Зах зээлээ зах зээлийн зарчмаар хөгжүүлж авч явах уу? Хөгжингүй орнуудтай харьцуулахад манай зах зээл доогуур байр суурь эзэлдэг. Гол нь зах зээлийг бид өөрсдөө эзэмших нь чухал.  Энэ тал даар анхаарах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.237.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.