Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 1.4 тэрбум төгрөгийн ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, оношлуур гардуулж өглөө
Үйл явдал
/
2021-10-12
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд өнөөдөр ажиллалаа.
 
Налайх дүүргийн хэмжээнд 7922 тохиолдол батлагдсанаас 6877 иргэн эдгэрч, өнөөдрийн байдлаар 166 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
 
Ковидын хүндрэлтэй цаг үeд алслагдсан дүүргүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэн ажиллаж байна.
 
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 1.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий компьютер томографийн аппарат болон хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, түргэвчилсэн оношлуур гардуулж өглөө.
 
Цаашид хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, нийгмийн эрүүл мэндийг дэмжих болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой Эрүүл мэндийг дэмжих төв байгуулж өгөхөөр тогтлоо.
 
Мөн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын дуран, унтуулгын аппарат зэргийг үe шаттайгаар шийдвэрлэхээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.