УИХ-ын гишүүн Ч.Ундрам хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ
Бид хөрөнгө оруулагчдыг зарчмын хувьд татах нь зөв. Гэхдээ би чанартай хөрөнгө оруулагчдыг татах ёстой. Хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд маш олон хүчин зүйлс байдаг. Хамгийн чухал нь тогтвортой засаглал, ил тод байдал, авилга хээл хахуульгүй, хүнд сурталгүй төрийн алба байх ёстой.
Хөрөнгө оруулалтын босгыг 100,000 долларын босгыг 50,000 доллар болгоод мундаг хөрөнгө оруулагч ороод ирнэ гэсэн үг биш. Ийм учраас энэ хуулийг би зарчмын хувьд дэмжихгүй. УИХ-ын гишүүд 6,7 сарын өмнө түр хороо байгуулъя гэсэн хүсэлтийг Улсын Их Хурлын даргад өгсөн ч шийдэгдээгүй байгаа.
Энэ нь ганц байнгын хороо гурав, дөрвөн гишүүний хийчихдэг зүйл биш, маш олон салбар чиглэлийн хүмүүс хамтарч тогтолцоогоор нь сайжруулах асуудал.
-
9 цаг 33 мин
-
Өчигдөр 10 цаг 42 мин
-
Уржигдар 14 цаг 39 мин
-
2025-01-03
-
2025-01-01
-
Уржигдар 14 цаг 39 мин
-
9 цаг 33 мин
-
Өчигдөр 10 цаг 42 мин
-
2025-12-31
-
2025-01-01