О.Цогтгэрэл: Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 2022 оны 7-р сард ашиглалтад орох уу
Үйл явдал
/
2021-10-12

О.Цогтгэрэл: Монголын төрд төмөр замын асуудлыг ярьж эхэлснээс хойш нүүрсний тал дээр нэлээн боломж алдчаад л сууж байна. Жилд 30-аас 40 сая тонн нүүрс гаргана гэдэг ч гүйцэтгэл нь 50 хувьдаа ч хүрдэггүй. Ковидтой ковидгүй ялгаагүй үр дүнтэй байдаг. Зам тээврийн сайдаас асуухад бид төмөр замаа барьчих байсан хугацаанаас өнөөг хүртэл алдагдсан боломжийн өртөг гэдэг тооцоо байдаг уу? Бид одоогийнхоос өртөг зардлыг нь багаар гаргаж, хичнээн доллар илүү олох боломжтой байсан юм бол? Хэчнээн боломжийг бид алдсан бол?  Хоёрдугаарт, Төмөрзам 2022 оны 7 сард ашиглалтанд орно гэж бичсэн байна. Үүнээс хойш төмөр замын нүүрсний тээврийн хэмжээ хэд болох вэ? Өртөг зардал яаж буурах вэ?

Л.Халтар: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдсанаар эхний ээлжид одоогийн байгаа зургаан зөрлөгтэйгөө ажиллахад жилд 15-20сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн тооцоо хийгдсэн.

Төмөр зам ашиглалтад орсноор өртөг зардал хэрхэн буурах вэ гэхээр Тавантолгой уурхайгаас Цагаан хад-Цагаан хаднаас богинын тээвэр, ганц мод гээд гаргахад 1тонн нүүрс тээвэрлэхэд 32 доллар хэрэглэж байна. Төмөр зам ашиглалтад орсон үед Гашуунсухайтын өртөө хүртэл 1 тонн нүүрсний тээврийн зардал 8 орчим доллар болно. Урд хил рүү гарах дээр 11 орчим километр нь 55 орчим цент гэж тооцож өртөг зардал 8,5 доллароор буурна. Бид 3 доллароор шилжүүлэн ачилт хийхэд үүний 60 хувь нь шилжүүлэн ачилтын зардал, 40 хувь нь ашиг болж үлдэнэ гэсэн тооцоолол байна. Шилжүүлэн ачилтаас жилд 30 сая долларын ашиг олж болох юм.  

О.Цогтгэрэл: Төмөр зам 2022 оны 7 сард ашиглалтад орно гэсэн байна. Хил гарах цэг, хоёр төмөр зам огтлолцох цэгийн асуудлыг сая санал солилцсон, хэтийн талдаа санамж бичиг байгуулсан гэсэн өгүүлбэр байна. Долоохон сарын дараа ашиглалтад орох гэж байгаа төмөр зам чинь хилээ хаагуур гарахаа, хаагуур огтлолцохоо зөвхөн санал солилцож санамж бичиг байгуулсан гэхээр одоо цаг хугацааны боломж байгаа юу? Санамж байгуулсны дараа нь гэрээ хийнэ, ажлын гэрээ хийгдэж, ажил гүйцэтгэнэ гэхээр олон үе шат байгаа юм шиг байна.

Л.Халтар: 2022 оны 7 сард ашиглалтад орох нь Тавантолгойгоос-Гашуунсухайт хүртэл 238 километр замын хувьд яригдаж байна. Хил холболтын цэгийн хувьд өнөөдөр ч гэсэн гэрээ хэлцэл явагдаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.239.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.