Тээврийн жолоочид үнийн хөөрөгдөл үүсгэдэг гэдэг нь ташаа ойлголт юм
Үйл явдал
/
2021-10-13

Дорноговь аймгийн Замын үүд суманд оршин суугчид болон Замын-Үүд боомтоос Улаанбаатар, Улаанбаатараас- Замын-Үүдрүү тээвэр хийдэг тээвэрчдийн төлөөллөөс хэвлэлийн бага хийлээ.  

Замын-Үүд суманд 30 мянган оршин суугч амьдардаг газар стандарт бус аргаар нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахыг хатуу эсэргүүцэх мөн тээвэрлэгч жолооч нар Улаанбаатараас гарахад 4 шинжилгээ өгч эрүүл гэдэг хариу гарсан тохиолдолд боомт дээр тээвэрлэгчид машинаа хүргэж өгөх шаардлагыг тавьж дундын дамжлага зогсоох хэрэгтэй гэсэн шаардлагууд тусгалаа. Ачаа тээвэрлэж буй жолоочид хилийн боомтоос 20 км зайд байрладаг Шаргын овоонд тээвэрлэгчдийг байрлуулж эрүүл ахуйн стандарт хангахгүй газар байрлуулж байгааг эсэргүүцэж татан буулгах ёстой гэсэн үндэслэлээр тээвэрлэгчид албан ёсоор байр сууриа илэрхийлээд удаж байгааг хэллээ.

Хятад эзэнтэй компани Өмнөговиос нүүрсний  тээвэр хийгээд буцаж гарахдаа импортын барааг эрүүл ахуйн шаардлага хангахгүй нүүрс ачсан ачаа гадагшлуулсан юм. Монголоос 70 гаруй жолооч хилийн боотмруу гаргасан боловч шинжилгээний хариу Монголд сөрөг гарсан бөгөөд Эрээн хотод шинжилгээ өгөхөд 10 гаруй жолоочоо эерэг хариу гарсан. Мөн нүүрсний үнийн хөөрөгдлийн хувьд тээвэрлэгчид үнийн хөөрөгдөл үүсгэж байна гэсэн ярих ААЖ болон иргэдэд буруу ташаа мэдээлэл хүрч байгаа юм. Эрээн хот руу орж байгаа тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж өгөх талаар тээвэрлэгчид хүсэлт гаргаж байгаа юм. Одоогийн байдлаар өдөрт 25 тээвэр гардаг. Харин өдөрт 100 тээвэр гаргадаг болговол үнийн хөөрөгдөл буурна гэж хэллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.35.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.