Өмнөговь аймаг дэд бүтэц, тээвэр логистикийн хөгжлийг харуулсан аймаг болно
Үйл явдал
/
2021-10-13
2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн ЗДТГ Тавантолгой Төмөр зам ХХК-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр талууд санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Төмөр замын бүтээн байгуулалт ашиглалтын явцад шаардлагатай ажлын байранд орон нутгаас мэргэжилтэн, ажиллах хүчин бэлтгэх, ажлын байраар хангах цаашлаад орон нутгийн хүн ба нийгмийн хөгжлийг түргэтгэх, өрхийн орлого, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, хүрээлэн буй орчныг сайжруулах зэрэг олон талын үйл ажиллалааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой болох юм.
 
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Өмнөговь аймаг нь уул уурхай, байгалийн баялаг түшиглээд зогсохгүй цаашид дэд бүтэц тээвэр логистикийн хөгжлийг харуулсан аймаг болно гэж харж байна. Компанийн санаачлагаар аймгийн удирдлагууд дэмжиж, Цогтцэций сумыг Эрдэнэт хотын хэмжээний хот болгох төлөвлөлтийг хийж эхэлснийг дуулгахад таатай байна. Цар тахлын энэ цаг үед үндэсний бүтээн байгуулалтыг цаг алдалгүй явуулахад аймаг орон нутаг биднийг дэмжин маш сайн хамтарч ажиллалаа” хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.10.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.