Шри Ланка – Байгалийн гаралтай хоол хүнсний хэрэглээ өсөхийн хэрээр органик газар тариалан өргөжиж байна
Үйл явдал
/
2021-10-13

Химийн бодис орсон бордоо ашигласнаас үүдэн гарч буй хавдар болон бөөрний өвчлөлүүдээс сэргийлэхийн тулд Шри Ланкын тариаланчид гэрийн аргаар ургуулсан ургамал болон байгалийн бүтээгдхүүнийг ашиглан гаргаж авсан органик бордоо хэрэглэж эхэлсэн байна. Мэргэжилтнүүд Шри Ланкад нэмэгдэж буй хавдрын тоо, бөөрний өвчлөлүүдийг химийн бодис бүхий пестицид болон бордоонуудаас үүдэлтэй гэж үзжээ. Өсөн нэмэгдэж буй өвчтөнүүдийг багтаахын тулд шинэ эмнэлгүүдийг байгуулсан аж. Органик хүнсний хэрэглээ өссөнтэй холбогдуулан тариаланчид нийслэл Коломбо дахь орхигдсон газрыг тариалангийн талбай болгон ашиглаж эхэлжээ. Өөрсдийн бизнесийг явуулахад дэм болох, органик хүнсний хэрэглээнд нийцүүлэх, хавдар бууруулах ажиллагаа зэрэгт хувь нэмэр оруулахын тулд тариаланчид засгийн газраас өндөр үнэтэй байгалийн гаралтай бордоо болон органик материалын тал дээр тусламж хүсч байна. Органик материалын тогтмол нийлүүлэлт, байгалийн гаралтай бордооны үйлдвэрлэлийг эрчимжүүлж, аж үйлдвэрийн түвшинд хүргэхийг шаардаж байгаагаа мэдэгдэв.

 

  • Ярилцлага(Суманапала - тариаланч):

Химийн бордооноос илүү органик бордоог маш ихээр хэрэглэдэг болсон. Гол асуудал нь тэр их хэмжээгээр үйлдвэрлэх шаардлагатай болж байна. Засгийн газраас энэ тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.

 

  • Ярилцлага(Капила Гамаж – Тариаланчидын холбооны дарга):

Органик хүнсэнд антиоксидантын хувь хэмжээ өндөр байдаг. Энэ нь хавдрын эрсдлийг багасгадаг юм. Тиймээс органик хүнсний хэрэглээ өндөр байдаг ба өндөр эрэлттэй нийцүүлэн ажиллахад хүндрэлтэй байна. Эмч нараас өгсүүлээд бидэнд өргөн хүрээний хэрэгэлэгчид бий.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.187.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.