А.Ариунзаяа: Цаашдаа “Одонгийн мөнгө”, “цалинтай ээж”-ийн МӨНГИЙГ зөвхөн зорилтод бүлэгт олгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-13

Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Засгийн гаүраас өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг тодотгосон юм. Тэрбээр

-“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрүүнд “Халамжаас-хөдөлмөрт” дэд хөтөлбөрийг амжилттай эхлүүлсэн. Энэ ондоо багтаагаад 18-34 насны 3000 залуусыг сургалтад хамруулж, ажлын байранд гаргах зорилт тавьсан. Энэ хүрээнд эхний ээлжийн 1500 нь хамрагдсан. Дадлагат гарсан. Цаашдаа энэ хөтөлбөр жил бүр хэрэгжинэ. 10 их наядын төсөвт 500 тэрбумыг нь залуусын мэргэжилтэй болгоход чиглэсэн. Энэ жил 11,8 тэрбум төгрөг төсөвлөсөн.”

-Манай яамны чиг үүрэгт байсан мэргэжлийн боловсролын тогтолцоог Боловсролын яам руу шилжүүлж байгаа. Мэргэжилтэй боловсон хүчин бол ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гол бодлого. МСҮТ, Полетехник коллежид зөвхөн ядуу хүүхдүүд сурдаг гэсэн ядмаг сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй. Харин ч богино хугацаанд мэргэжил эзэмшээд хөдөлмөрийн зах зээлд гараад орлого олох боломжтой салбар. МСҮТ-ийн суралцагчдад олгодог 200 мянган төгрөгийн тэтгэлэгийг сар бүр олгох бус, төгссөнийх нь дараа олгож, ажлын байраа түрээслэх, багаж хэрэгсэл худалдан авахад санхүүгийн дэмжлэг хэлбэрээр олгоё гэж шийдсэн. Тэгэхгүй бол сар бүр 200 мянган төгрөг авдаг гэчихээд МСҮТ-өө төгсөхгүй, зах дээр жолоо бариад яваад байна. Ийм сөрөг талыг нь арилгах хэрэгтэй.

-“Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хүрээнд хүн бүрийг ажилтай болгохыг зорьж байгаа. Цаашдаа бүх ээжүүдэд одонгийн мөнгө, цалинтай ээжийн мөнгө олгодог нь халамжийн хэлбэр. Тийм учраас цаашдаа одонгийн мөнгө, цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг олгохдоо хүртэл таналт хийнэ. Яг халамж хэрэгтэй хэсэгт нь мөнгө өгнө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.