Ерөнхий сайд аа!!! БААСЫГ НЬ ЦЭВЭРЛЭЖ, балгийг нь үүрч байхаар Л.Халтар сайдыг НЭГ МӨСӨН ХӨӨЧИХӨӨЧ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-14

Засгийн газрын хуралдаан болж байх зуур өглөөгүүр Тээвэрчид машинтай жагсаал хийв. Энэ үед Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ихэд уурлан “Л.Халтар сайдаа ажлаа хийж чадахгүй бол чаддаг нэгэнд нь өг. Тяньжин, Замын-Үүдэд гацаад байгаа бараа тээврийг чинь арай гэж татаж авахаар боллоо. Та ер нь энэ салбарт ямар гээчийн холион бантан хутгаад байгаа юм бэ... Таны "баасыг би цэвэрлэж чадахгүй шүү” хэмээн уурлаж “Тээвэрчидтэй уулзаж асуудлаа шийдээд ир” хэмээн ЗАСГИЙН ХУРАЛДААНААС ХӨӨГӨӨД ГАРГАСАН байна.

Иш.. Л.Оюун-Эрдэнэ сайд минь!!! Түр хөөж засгийнхаа нэр нүүрийг барж байхаар бүр мөсөн ЗАЙЛУУЛЧИХААЧ!!! Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий гэдэг. Нэг мөсөн хөөчихсөн нь бараг шулуухан даа. Угаас наад Л.Халтар сайд чинь эхнэр Ц.Ганзул, хүү Х.Нямдорж, найз И.Шатархүү нартайгаа ҮГСЭН ХУЙВАЛДАЖ замын салбарт өөрийн бизнесээ цэцэглүүлж яваа этгээд гэх чинь билээ.

Ямааны мах халуун дээрээ сайхан гэж үг бий. Одоо л түүнийг нэг мөсөн явуулахгүй бол цаашдаа ахиад л хэл ам татлаж, танай Засгийн газрыг муухай харагдуулна. Л.Халтар сайд байгаа цагт Дарханы зам бүрэн тавигдахгүй, Замын-Үүдээр ачаа бараа орж ирэхгүй. Гашуунсухайтын боомтоор Монгол жолооч нар нэвтрэхгүй нь. Ёстой нөгөө НАР ҮЗЭХГҮЙ нь гэдэг шиг.

Их өндөр үнээр олж авсан гэгддэг сайдын суудлаасаа Л.Халтар тийм ч амархан мултарчихгүй нь, бололтой шүү. Засгийн хуралдаан дундаас хөөгдөнө гэдэг нэг талдаа хатуухан сануулга болсон биз. Гэхдээ дутуудулучихлаа. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон өмнөх САЙН ЖИШГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ гээд бардам амласан Л.Оюун-Эрдэнийн байгаа байдлаас ажвал ШАЛДАН ГУЯ болчихсон мэт.

Л.Халтар сайдын хариуцсан салбарт үүссэн ГАЦААГ өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө цэгцэллээ. С.Амарсайхан, Л.Халтар хоёр сүүлийн зургаан сар ноцолдоод дийлээ зүйл шүү дээ. Хийе гэвэл арга олддог, хийхгүй хүнд шалтаг мундахгүй. Тэгэхээр замын сайд бол угаас ачаа барааг бөөгнөрүүлэх сонирхолтой байсан. Тэгж удааж гацааж байгаад өөрийн оролцоотой тээвэр зуучийн компанидаа ашиг унагах гэж байсан байж ч болох юм. Замын-Үүдэд байгаа ачаа барааны гацалтыг бас л Ерөнхий сайд нь очиж шийдсэн. Тэгэхээр Л.Халтарын чадахгүй байгаа, дутуу орхисон “баасыг нь” Л.Оюун-Эрдэнэ очоод л цэвэрлээд байх шиг... Ингэж өөгшүүлж, толгойг нь илж байхаар шудухан халчихаж болно доо, уг нь.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.122.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.