Сумдад үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид урамшуулахыг дэмжиж байна
Үйл явдал
/
2021-10-14
УИХ-ын чуулганы 2021.10.15 нэгдсэн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
 
Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Онцгой байдлын албан хаагчид бол төрийн тусгай албан хаагчид. Тангараг өргөсөн хүмүүс байдаг. Монголын ард түмний аюулгүй байдал, эрсдлээс хамгаалхын төлөө өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулдаг хүмүүс. Энэ хуулийн төсөл дээр төв суурин газар алба хааж байгаа албан хаагчид хамрагдахгүй юм байна. Алслагдсан сумдад үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид таван жил тутамд урамшуулал олгохоор орж ирсэн байна.
 
Энэ бол чухал ач холбогдолтой. Төрийн албан хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор нь төр өөрөө маш сайн хангаж өгөөд эргээд энэ албан хаагчдаасаа ажлын хариуцлага, үр дүн нэхдэг зарчмын дагуу хязгаар нутагт байгаа албан хаагчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэшүүлэх, дадлагажуулах, мэргэжлийн болгох үүднээс энэ хуулийн төсөл орж ирж байна гэж харлаа.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.235.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.